images

Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй холбоотой цуурхлыг таслав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-10


   Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн монгол ёкозүна Хакүхо М.Даваажаргал Японы сүмогийн холбооноос гарахдаа дэлхий дахинд сүмог өргөн дэлгэр түгээх хүсэлтэй байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би сүмог гаднаас нь хөгжүүлэхийг хүсэж байна. Цаашид дэлхий дахинд сүмог түгээн дэлгэрүүлэх төсөлдөө анхаарна” гэсэн юм. Хакүхо 2021 оны есдүгээр сард зодог тайлж, "Миягино" дэвжээний багш болсон ч жилийн өмнө дэвжээний бөхчүүд нэгнээ дарамталдаг хэргээр хаалгуулсан юм. Тухайн үед түүнд дэвжээний багшийн цолыг нь хоёроор бууруулах, бөхчүүдийг нь "Исэгахама" дэвжээ рүү шилжүүлэх шийтгэл ноогдуулсан билээ. Гэвч өнөөг хүртэл "Миягино" дэвжээг нээх эсэх нь эргэлзээтэй байгаа тул Хакүхо холбооноос гарчээ. Харин хүмүүсийн дунд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хувийн харилцаа муу учраас Японы сүмогийн холбооноос гарч байгаа гэсэн цуурхал байсан юм. Үүнийг Хакүхо үгүйсгээд, “Тэрүнофүжигийн доор ажиллахад надад ямар ч асуудал гарахгүй” гэлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.